Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар ажиллах ажлын хэсгийн удирдамжийг баталлаа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай хэлэлцлээ.

Ажлын хэсэг 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд ажиллах ба шаардлагатай тохиолдолд хугацааг сунган ажиллаж болохоос гадна хууль, тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын туршлага судлан харьцуулалт хийх боломжтой юм байна.

Ажлын хэсгийн удирдамжтай холбогдуулан ямар хуулийн төсөл, журмуудад  өөрчлөлт оруулах тухай тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал танилцуулав. Тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.

Харин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийн журам, Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын зохицуулалт болон бусад шаардлагатай дүрэм, журмын  зохицуулалтыг судлан, дахин боловсруулж, тодорхой саналуудыг нэгтгэнэ гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан