Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Я.Содбаатар: Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраа байгуулах хүрээнд барьж байгаа саналыг хэлэлцэн дэмжжээ.

Энэ тухай мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өглөө.

Тэрбээр ”Ерөнхий сайд удирдах зөвлөлд танилцуулахдаа зарчмын зүйлүүд хэлсэн. Өнөөдөр дэлхий нийтэд болж байгаа нөхцөл байдал, үүнийг дагаад Монгол Улсад ирж байгаа хүндрэл бэрхшээл, манай экспортод гарч байгаа хүндрэлүүд болон улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг нэг бүрчлэн ярилцсан. Энэ агуулгаар парламентад суудалтай намуудтай хамтарч ажиллах, Монголчууд нэгдсэн бодлоготой байж, хамтдаа асуудал шийдэх хэрэгтэй. МАН-ын Бага хурлын шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч ажиллаж байхдаа гэрээ зөрчсөн намаас бусад намуудтай хамтарч ажиллах талаарх чиглэлийг өгсөн. Ерөнхий сайд энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, өнөөдрийнхөөрөө аваад явъя. Одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийгээд явна. Тийм учраас Үндэсний хороодыг ахалж байсан сайд нарыг томилохгүй явах шийдвэр гаргасан. Нэг ёсны энэ сайд нарын орон тоо хасагдана гэсэн үг.

Парламентэд суудалтай улс төрийн  гурван намд хүсэлт хүргүүлсэн. Тухайн намууд шат шатны хурлаараа шийдвэрээ гаргаад Ерөнхий сайдад мэдэгдэх байх гэж бодож байна. УИХ-аар баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, томоохон мега төслүүд явагдаж байгаа учраас асуудлаа мэдэж байгаа сайд нарыг үлдээхээ мэдэгдсэн. Бид хүн сольж сандал, ширээ зөөж, нэр ус солих шаардлага байхгүй. Иймээс Ерөнхий сайдын тавьсан саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, процессын дагуу Ерөнхийлөгчтэй зөвлөлцөж, УИХ-ын чуулганд танилцуулна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан