Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын 54 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийлбэр дүн (443 кг)-гээр мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр дүн (333 кг)-гээр хүрэл медаль хүртлээ.

Д.Жигмэд эхний өргөлтөөр залуучуудын Ази тивийн дээд амжилт (141 кг)-ыг шинэчилсэн бол сүүлийн өргөлт (151 кг)-өөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Харин Б.Алтангэрэлийн олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль нь энэ ба үлдэж буй өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй гурван тамирчин өрсөлдөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан