Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг “МОНГОЛ БАХАРХАЛ - МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна. Наадамд Нийслэлийн 6 дүүргийн 7000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага, Жижиг дунд үйлдвэрлэлийн 60 орчим худалдаа эрхлэгч оролцож байна. Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, на “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ Баяр наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо барих утасны дугаар
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Стратегийн түнш Америкийн Нэгдсэн Улсын үе үеийн Засаг захиргааны зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Засаг захиргаатай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүлж, бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа нотлов.

Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжүүлсэн айлчлалуудын дүнд Стратегийн гуравдагч хөршийн түншлэл гүнзгийрч, Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмтай болж, Америкийн “United Airlines” компани энэ оны тавдугаар сараас Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн зэрэг онцлох үйл явдал болсныг тэмдэглэлээ.

Уулзалтаар талууд цаашид эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг тэргүүлэх ач холбогдол өгч буй чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтлоо. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, улмаар тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлж дуусгах, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийг урагшлуулах чиглэлээр холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахын чухлыг онцоллоо.

Монгол Улс сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар хуульчилсны хүрээнд “Англи хэл мэргэшлийн төв”-ийг саяхан албан ёсоор нээхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлээд, тус төвийн үйл ажиллагааг дэмжих зэргээр англи хэлний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа талууд нотлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан