Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ий бэлтгэл сургуулилтаа Төв аймагт хангаж байна

Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн хэлтсээс өчигдөр баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцсан бөгөөд бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу өрнөж байна.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид болон бэлтгэл хангагчид тус төвд долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд бэлтгэлээ хийж, өнөөдөр бууж байна. Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хяналтын барилдаан болон сэргэлтийн бэлтгэлээ хийх аж.

Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртсэн бол анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) юм. Харин отгон медальтан нь С.Цэрэнчимэд мөнгө, Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэж байв.

ДАШТ-нд дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцоно

Эрэгтэй

  • 57кг Б.Мөнх-эрдэнэ
  • 61кг Т.Түвшинтулга
  • 65кг Б.Гантулга
  • 70кг Т.Тулга
  • 74кг Э.Төгсжаргал
  • 79кг О.Сүлдхүү
  • 86кг Н.Батбилгүүн
  • 92кг Т.Дэмчигдорж
  • 97кг Г.Ганхуяг
  • 125кг М.Лхагвагэрэл

Эмэгтэй

  • 50кг Б.Мөнхнар
  • 53кг Ц.Намуунцэцэг
  • 55кг Б.Хулан
  • 57кг Х.Болортуяа
  • 59кг Т.Алтжин
  • 62кг П.Орхон
  • 65кг Т.Энхжин
  • 68кг Э.Дэлгэрмаа
  • 72кг З.Болортунгалаг
  • 76кг Э.Даваанасан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан