Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ

2025 оны 01 дүгээр сараас Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Энэ хуулиар ахмад настанд зориулж, шинэ төрлийн буюу “Цогц тусламж үйлчилгээ” үзүүлэхээр болсон.

Ахмад настны бие бялдар танин мэдэхүйн, эрүүл мэнд, нийгмийн байдалд үндэслэн цогц үнэлгээ хийж, түүнд суурилсан үйлчилгээг үзүүлэх юм.

Цогц үнэлгээгээр харьцангуй эрүүл мэндийн доройтолтой, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудыг асаргааны хувилбар үйлчилгээнд хамруулна.

Асаргааны хувилбарт үйлчилгээнд

• Өдрөөр асаргаа

• Гэрээр нь очиж үйлчилгээ үзүүлэх

• Түр эсхүл урт хугацаанд асруулах үйлчилгээ орж байгаа юм.

Харьцангуй эрүүл, бие даах чадвартай ахмадуудад Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээг үзүүлэх юм.

Үүнд:

• Лавлагаа мэдээлэл өгөх

• Дасгал хөдөлгөөн

• Эрүүл зөв хооллолт

• Төрөл бүрийн сургалт

• Сэтгэлзүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх

• Сайн дурын ажил үйлчилгээ явуулах

• Бүжиг урлаг соёлын арга хэмжээ орно.

Эдгээр үйлчилгээг үзүүлэх хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, дүүргийн халамжийн байгууллагууд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 40 орчим сонгон шалгаруулалтад тэнцэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аймаг, дүүргүүд гэрээлэх байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Ахмадууд хаанаас энэ үйлчилгээг авах талаарх мэдээллийг харьяа хороо, сумынхаа нийгмийн ажилтан эсвэл аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, Ахмадын байгууллагаас авах боломжтой гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан