Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг хоёр дахь удаа зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Япон Улсаас үүсэлтэй уг тэмцээн нь анх тус орны нэрэмжит тэмцээн байсан бол өнөөдөр  Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоогоор ( ABU ) дамжиж, Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ. 

Энэ удаагийн олон улсын тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ, Ази номхон далайн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевиз хамтарч ажиллаж байна. Тус  тэмцээнд 13 орны 14 баг тамирчид оролцоно.  Олон улсын  тамирчдын хувьд сагсан бөмбөгийн төрлөөс  санаа авсан  тэмцээний дүрмийг баримтална.   

Уг тэмцээний  дүрмийг Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулжээ.  Энэхүү  тэмцээний гол  онцлог нь тухайн зохион байгуулж буй  улс орон өөрсдөө тэмцээний дүрмээ зохиодог уламжлалтай юм.  Тодруулбал, Монгол Улсын хувьд  2024 онд Вьетнам  улсад болсон олон улсын тэмцээн дээр дүрмээ танилцуулж, батлуулжээ.

Монгол Улс 2019  анх удаа зохион байгуулахдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдуулсан даалгавар гүйцэтгэж амжилттай оролцож байв. Энэ удаагийн “Робокон” тэмцээн олон улсын стандарт шаардлага хангахаас гадна Монгол өв соёл, ёс, зан заншлыг дэлхийн олон улс  оронд сурталчлан таниулах үүрэгтэй  гэдгийг  зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Өнөөдөр дэлхий нийт даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа хэдий ч тухайн улс орны түүх,  өв соёл бүхий л салбарт үнэ цэнтэй хэвээр оршихыг энэхүү олон улсын тэмцээнээр дамжуулан хүргэх зорилготой юм. Тиймээс сүүлийн үеийн залуусын анхаарлыг ихээхэн  татаж, олон залуусын хүсэл тэмүүлэл зорилгыг тодорхойлдог сагсан бөмбөгийн төрлийг сонгосон нь олон орны тамирчдын оюун санааны охь ундаргыг мэдэрч, түүнээс суралцах хэтийн зорилгыг давхар агуулж байгаа аж. 

Олон улсын тэмцээний эрхийг авсан цагаас эхлэн үндэсний үзэл санааг ирээдүй хойч үедээ суулгаж, шинэ цагийн залуусын оюун билэг хөгжлийн ямар  гарц, зүг  чигийг заахыг  “Робокон” тэмцээнээс харж болно. Тиймээс энэ удаагийн оюунлаг залуусын нэг дор цуглуулж,  тэдний бүтээл туурвил хэрхэн бүтэж буйг үнэ төлбөргүй харах  эрхийг зохион байгуулагчид олгож байна.  Манай улсын дараа 2026 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулах аж.  Энэхүү  тэмцээн  зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан