Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент "Хүн төвт" эрх зүйн бодлогынхоо хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 287 дугаар захирамжаараа "Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулсан.

Ажлын хэсэг өнөөдөр “Оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах" сургалт, хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Улсын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан төрийн бүхий л шийдвэр, бодлогод хүн төвт үзлийг тусгаж, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийг зорьж, “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, олон улсын төлөөлөл, экспертүүдийн оролцоотой зураглаж, төлөвлөх юм. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргалын онцолж буйгаар бол энэхүү хөтөлбөрийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Ер нь аливаа бодлого, шийдвэрт иргэдийн оролцох хувь нэмэр их байх тусмаа онцгой ач холбогдолтой, амьдралд хэрэгжихдээ үр дүнд хүрэх боломжтой хэмээв.

Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг урт хугацааны бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх, хянах механизмын шийдлийг санал болгох, оролцооны зураглал гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Оролцоо" төсөл дэмжиж хамтрав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан