Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
The MongolZ баг “World Cup 2025”-ын аварга боллоо

Монголын цахим спортын түүхэнд шинэ түүх бичигдлээ.

Өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 24-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Esports World Cup 2025 тэмцээний финалд Монголын The MongolZ баг Туркийн Aurora багийг 3:0 харьцаатай хожиж, дэлхийн аварга боллоо.

"The MongolZ"  Ази тивийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ

Энэ ялалт нь The MongolZ-ийн хувьд хамгийн үнэ цэнтэй амжилт болж байна. Өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай тоглож ирсэн ч, ийнхүү дэлхийн аваргын цом хүртсэн нь Монголын eSports-ыг дэлхийн тавцанд гаргасан томоохон үйл явдал боллоо.

Хамгийн чухал нь The MongolZ бол дэлхийн аваргын цом хүртсэн Ази тивийн анхны баг болсон явдал юм.

Европ, Америкийн багуудын олон жилийн ноёрхлыг эвдэж, Азийн анхны аварга болж чадсан нь Монголчуудын бахархал төдийгүй тивийн цахим спортын хөгжилд чухал үйл явдал болон үлдэх нь гарцаагүй. Ийнхүү The MongolZ баг дэлхийд нэрээ дуурьсган, Монголын залууст итгэл, урам зориг өглөө.

Энэ ялалт нь зөвхөн спортын талбарт төдийгүй, Монголын залуусын авьяас чадвар дэлхийн хэмжээнд өрсөлдөж, ялалт байгуулах бүрэн боломжтойг харуулсан түүхэн жишээ болж байна.

Цуцашгүй эрч хүчтэй залуус болох Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), М.Азбаяр (Senzu), Б.Аюуш (mzinho), Б.Өсөхбаяр (910) болон дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa) нарт баяр хүргэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан