Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ABU Robocon 2025 Ulaanbaatar” олон улсын тэмцээнд Монгол Улсын баг хоёрдугаар байр эзэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний Гран при шагналын Япон улсын баг хүртлээ. Харин тэргүүн байрыг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн баг эзэлсэн. Дэд байрыг Монгол Улсын хоёрдугаар баг, Вьетнам улсын багууд эзэлсэн юм. Мөн “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний шилдэг санаа шагналыг Энэтхэг улсын баг, шилдэг инженерчлэл шагналыг Камбож улсын баг, шилдэг дизайны шагналыг Индонез улсын багууд хүртсэн.

Энэ жилийн “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдсан. Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг зэрэг 13 орны 14 багийн оюутан, багш, дасгалжуулагч, шүүгч, зочид төлөөлөгчид оролцсон юм.

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд ажилттай оролцож байр эзэлсэн улс орон болон сургуулиуд 

  • Гран при -Япон улс - Токио Их Сургууль
  • Нэгдүгээр байр-БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс нутаг Хонгконг- Хонг Конгийн Их Сургууль
  • Хоёрдугаар байр-Монгол Улс- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Хоёрдугаар байр-Вьетнам улс - Lac Hong Их Сургууль
  • Шилдэг  санаа шагналыг -Энэтхэг улс- Гужарат Технологийн Их Сургууль
  • Шилдэг инженерчлэл шагналыг -Камбож улс - Камбожийн Технологийн Институт
  • Шилдэг дизайны шагналыг -Индонез улс - Sepuluh Nopember Технологийн Институт
1 Сэтгэгдэл
Gaihaltai.
Хамгийн их уншсан