Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Татвар” сэдвээр залуустай ярилцлаа. Ерөнхий сайд “Шинэ итгэл-Шинэтгэл” илтгэлдээ татварын шинэтгэл, цахим шилжилтийн талаар онцоллоо.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авахад 190 мянга орчим иргэн оролцсоны 50 хувь нь 18-35 насных байсан. D parliament цахим системээр НӨАТ-ын санал асуулгад ч мөн залуусын идэвх өндөр байсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Татварын багц хуулийн төсөлд цалингийн орлогын шаталсан татварыг боловсронгуй болгоно, үйл ажиллагааны орлогыг шаталсан татварт хамруулна, худалдан авалтаас хамаарч НӨАТ-ын шаталсан хөнгөлөлт үзүүлэхээр тусгаж буйг залуусын асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэллээ. НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог өөрчилж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо Засгийн газар дэмжинэ.

Мөн татварын алба зөвлөн тусалдаг, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлж, бага, дунд орлоготой иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулна. Бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.

Төсвийн худалдан авалт хэт өндөр, шаардлагагүй төсөл, хөтөлбөрт төсвийн хөрөнгө үрж байгааг, хуваарилалт нь оновчгүй байгааг залуус шүүмжилж байв. Залуус татвар төлөх дургүй байгаа юм биш, тэдний өгсөн татварыг юунд зарцуулж байгаа нь тодорхой бус байгаад эгдүүцдэг гэдгийг олон хүн хэллээ.

Ерөнхий сайд олон нийтээс санал авч боловсруулсан төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ч иргэдийн санал асуулга авч, хэлэлцүүлэг явуулна. Төсөв батлагдаад хуваарилагдах явц ч нээлттэй, ил тод байна. Төсөв албан тушаалтны хяналтаас ард түмний хяналтад шилжсэн гэдгийг онцлоод, D Government цахим систем хөгжүүлж байгаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн, юунд зарцуулж байгааг аймаг, хот, сум, дүүрэг, баг хороогоор нь ил тод шууд харуулах программ. Уг программ удахгүйажиллаж эхэлнэ, залуус саналаа өгөөрэй гэж Ерөнхий сайд урилаа.

Мэдээллийн технологийн салбарын шинэчлэлийг дэмжиж, гарааны компаниудыг дэмжих, татваргүй бүс, орчин байгуулж өгөхийг залуус Ерөнхий сайдаас хүслээ.

Улсын төсөв хэлэлцэхээс, УИХ-ын чуулган эхлэхээс өмнө залуустай уулзаж татварын шинэчлэлийн талаар санал солилцож байгаадаа Ерөнхий сайд талархал илэрхийлээд хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлт татварын шинэчлэлд үнэ цэнтэйг хэллээ.

Оюунлаг, эрч хүчтэй, нээлттэй залуу үе шинэ Монголын хөдөлгөх хүч болно. Монгол Улс нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжих цаг ирж буйг Ерөнхий сайд онцолж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан