Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахаар боллоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ.

Тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр ийнхүү хуралдуулж буй нь утга учиртай юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оновчтой бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо.

Үндэсний зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Тэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизээр түгээж буй хүүхдийн хөгжилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулахыг хувийн хэвшлийнхэнд уриалах, хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрт тусгах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг санал гаргав.

Хүүхдийн төлөө сангийн 2025 оны төсвөөс хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар агаар, хөрсний бохирдлоос гадна сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн. Тиймээс хүүхдийн зориулалттай барилга, байгууламжид тавих стандарт, хяналт, шалгалтыг эрс сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын бусад зардлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогын 1 хүртэл хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болголоо.

Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар, шинэчлэлд зарцуулахаар шийдвэрлэв.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан