Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж, ургацын байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Өнгөрсөн зун хур бороо багатай, тус аймгийн ихэнх сум гандуу байгаа учраас тариалалтын хэмжээ багасахаар байгааг тариалан эрхлэгчид хэлээд, Засгийн газраас дэмжлэг хүслээ. Газар тариалангийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг, үр тариа, улаанбуудай удаан хугацаагаархадгалах агуулах сав, шатахуун түлшний бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх болон энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг болсон зэрэг асуудлыг Ерөнхий сайдад хэллээ.

 

Тариалалтад шаардагдах шатах тослох материалын нөөц бүрдүүлж цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд нарт үүрэг болголоо. Мөн ургац хураалтад их сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, цэргийн алба хаагчид, сонсогчдыг оролцуулж, тэдний эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллахыг үүрэг болгов. Энэ жил ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн эргэлтийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгох бодлого баримтална гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд тариалалтын талбайн хэмжээг 200 мянган га-гаар нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор 70 мянган га-аар нэмэгдүүлжээ.

Энэ оны эхний хагас жилийн дүнгээр манай улсын эдийн засаг 5.6 хувиар өссөн. Энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар дангаараа 3.6 хувийн өсөлт үзүүлжээ. Энэ онд тус салбарт 58 мянган ажлын байр нэмэгдсэн байна. Оны сүүлч гэхэд ХХААХҮ-ийн салбар тэрбум долларын экспорт хийж, Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын хэмжээнд хүрэх зорилттой ажиллаж буй ажээ.

Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-аар хэлэлцээд, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Энэ оны аравдугаар сарын 25 хүртэл тариалангийн талбайгаас 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох, намаржаа, өвөлжөөнд буулгахгүй байх зохицуулалт хийхийг сумдын Засаг дарга нарт чиглэл болгож, шуурхай зохион байгуулахыг даалгав.

Мэдээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан