Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна

Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин.

Дээр үед дэлхий дахинаа “хар үхэл” гэж нэрлэдэг байсан бөгөөд хот тосгоноороо сүйдэж, эзэнгүйрч байсан түүх олон бий.

Бид ч гэсэн Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тарваган тахлаар цэрэггүй болж байгааг үзэж байсан даа. Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Тарваган тахал өвчин эмнэл зүйн 5 хэлбэр байдаг (булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний, хавсарсан). Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр юм.

1. Тарвага өвчих үед арьсаа зүсэх эсвэл ил шархаар дамжин халдвар авна. Эхний үед шархтай хэсгийн булчирхай цочно. Цаашлаад цавь, суга, хүзүү зэрэг бүх тунгалагын булчирхай хавдах, хөндүүрлэх, үрэвсэх, буглах шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэнэт өндөр халуурах, толгой үе мөчөөр янгинан өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрдэг.

2. Уушгины хэлбэр хамгийн халдвар ихтэй, аюултай хэлбэр юм. Гэнэт өндөр халуурах, цээжээр хүүчтэй өвдөх, ханиах, цэр гарах, цустай цэр гарах зэрэг шинж илэрдэг. Хурдан явцтай, амь насанд халтай.

3. Үжлийн хэлбэрийн үед халдвар цусаар дамжин бүх эд эрхтэнд тархсан байдаг. Өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гардаг. Маш хүнд явцтай, гол төлөв эндэгдлээр төгсдөг.

4. Гэдэсний хэлбэрийн үед гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг гардаг. Тарваганы мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд гол төлөв гардаг.

5. Хавсарсан гэдэг нь дээрх хэлбэрүүдийн шинж тэмдгүүд хавсаран илэрдэг хамгийн хүнд хэлбэр юм.

Уг нь урьдчилан сэргийлэх арга нь хамгийн энгийн тарвага агнахгүй, арьс мах, эд эрхтнийг нь хэрэглэхгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан