Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Олон улсын мал эмнэлгийн шинжээчдийн багийг хүлээн авч уулзлаа

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээг хийх шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Виктор Гонгора тэргүүтэй шинжээчдийн багийг хүлээн авч уулзлаа.

Олон улсын шинжээчдийн баг Монголын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ-PVS (Performance of Veterinary Services) үнэлгээг 2007, 2010, 2014, 2019, 2022 онд 5 удаа хийжээ. ДМАЭМБ-ын 2007, 2010 мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний зөвлөмжийг Улсын их хурал, Засгийн газарт илгээсний үр дүнгээр Монгол Улс 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн хуулийг шинээр баталж, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын үндсэн дүрмийн шаардлагад нийцүүлсэн мал эмнэлгийн бие даасан тогтолцоог бий болгож аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулсан.

Мөн 2019 оны мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний зөвлөмжийн дагуу холбогдох хуульд өөрчлөлт оруулж мал, амьтан, тэгдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын хяналт, батлагаажуулалтыг мал мэнлэгийн нэгдсэн тогтолцоонд оруулж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад худалдааны чөлөөт байдлыг хангасан байна.

Монгол Улсад хийгдэж буй энэ удаагийн үнэлгээг бог малын мялзан өвчин, гахайн африкийн мялзан, хөдөө аж ахуйн салбарын ажилтын жендерийн чиглэлээр тусгайлан хийх бөгөөд үнэлгээний баг Ховд, Сэлэнгэ Дорнод аймагт ажиллахаар төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр шинжээчдийн багийн үнэлгээний ажилд амжилт хүсээд, ДМАЭМБ-аас Монголын мал эмнэлгийн салбарын тогтолцоог сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийллээ.

Шинжээчдийн багт Европын Холбооны Хүнсний аюулгүй байдлын техникийн зөвлөх Силвие Коулон, Бог малын мялзан өвчний техникийн зөвлөх Саймон Киху, Африкийн гахай мялзан өвчний техникийн зөвлөх Эмило Лион, ДМАЭМБ-ын Шинжлэх Ухааны комиссын дарга Мин Кюнг Парк, ДМАЭМБ-ын Жендерийн зөвлөх Марлени Бючи нар ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хамгийн их уншсан