Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бахрейн 2025: Азийн залуучуудын наадмын насны ангилал

Бахрейны Хаант Улс энэ оны 10-р сарын 22-31-нд 5000 гаруй залуу тамирчдыг хүлээн авч, 24 спортын төрөлд өрсөлдөөн өрнүүлэхээр бэлдэж байна.Тус наадам нь ирэх жил Сенегалын Дакарт болох Залуучуудын Олимпын эрхийн томоохон шалгуур тэмцээн байх ач холбогдолтой.Азийн залуучуудын наадмыг зохион байгуулагч орон болох Бахрейн нь олон улсын тавцанд өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлж, тэднийг бүрэн дүүрэн боломждоо хүрэх орчинг бүрдүүлэхийг зорьж байна.Залуучуудын Олимпын эрхийн шалгуурыг олон улсын спортын холбоод тогтоодог бөгөөд энэ удаагийн наадам нь тэдгээр шалгуурыг биелүүлэх боломжийг тамирчдад олгох юм. Үүнээс гадна Бахрейн нь ирээдүйн Ази тивийн аваргуудыг төрүүлэх гарааны талбар болж, Лос Анжелес 2028 олимпын наадмын өмнөх чухал алхам болох зорилготой.Азийн Олимпын зөвлөлийн журамд нийцүүлэн техникийн хороо дараах насны ангиллыг баталгаажуулжээ. Энэ нь 14-18 насны залуучууд шударга, өрсөлдөөнтэй талбарт оролцох нөхцөлийг бүрдүүлж байна.

СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НАСНЫ АНГИЛАЛ

Хөнгөн атлетик: 15–16 нас (2009–2010)

Бадминтон: 14–17 нас (2008.01–2011.12)

3х3 сагсан бөмбөг: 14–16 нас (2009–2011)

Бокс: 15–16 нас (2009–2010)

Дугуй: 14–17 нас (2008.11.14–2011.12.31)

Халхтай гүйлт: 15–17 нас (2008–2010)

Футзал: 14–16 нас (2009–2011)

Жүдо: 14–17 нас (2008.11.14–2011.12.31)

Усан спорт: 14–17 нас (2009.01.01–2011.12.31)

Таеквондо: 15–16 нас (2009–2010)

Триатлон: 14–16 нас (2009–2011)

Ширээний теннис: 14–16 нас (2009–2011)

Элсний волейбол: 14–16 нас (2009–2011)

Элсний бөх: 15–17 нас (2008–2010)

Гольф: 15–18 нас (2007–2010)

Хүндийн өргөлт: 14–17 нас (2008–2011)

Тэмээний уралдаан: 15–18 нас (2007–2010)

Тэсвэр хатуужлын спорт /Endurance/: 15–18 нас (2007–2010)

ИСпорт: 15–18 нас (2007–2010)

Волейбол: 15–18 нас (2007–2010)

Жью-жицү: 15–17 нас (2008–2010)

Кабадди: 15–18 нас (2008.01–2011.12)

Холимог тулаан (MMA): 16–17 нас (2008–2009)

Мутай – 1-р ангилал: 14–15 нас (2010–2011)

МуТай – 2-р ангилал: 16–17 нас (2008–2009)

Текбол: 15–18 нас (2007–2010)

Волейбол: 15–18 нас (2007–2010)

Бөх (чөлөөт, сонгомол): 15–17 нас (2008–2010)

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан