Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Бүх нийтийн гүйлт" 11 дэх жилдээ болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ есдүгээр сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

11 дэх удаагийн “Бүх нийтийн гүйлт”-д бүх түвшний гүйгч, алхагч, тэргэнцэртэй оролцогч оролцох боломжтой бөгөөд нийгмийн хамтын оролцоог бий болгоход онцгой хувь нэмэр оруулдаг билээ.

Гүйлтэд хамт олон, найз нөхөд, сургууль, ангиараа оролцох сонирхолтой бол нэгдсэн журмаар бүртгүүлж энгэрийн дугаараа хүргүүлэн авах боломжтой.

10км, 21км, 42км зайн, энгийн болон пара төрөлд оролцогч эрэгтэй, эмэгтэй эхний 3 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналтай.

5км бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй бөгөөд эхний 10 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал олгоно.

“Итгэл, найдвар, боломж” марафоны бүх зай төрөлд оролцсон хүн бүрт гүйлтийн финишер медаль, батламж гардуулна.

21км болон 42км зайн оролцогч нарын бүртгэлийн хураамжинд эд зүйлсээ хийж хадгалуулах уут, марафоны цамц нэмэлт төлбөргүй багтсан болно.

Оюутан 5км гүйлтэд оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байранд медаль батламж, ивээн тэтгэгчийн шагналтай.

Бүх нийтийн гүйлтийн үеэр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнесс, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явагдана.

Энэхүү үйл ажиллагаа нь марафонд оролцогчид, олон нийтэд тус гүйлтийн арга хэмжээг таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, ХБ-тэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой. Экспо есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан