Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх" сэдвээр 10 улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.22/ эхэллээ.

 

Тус эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хурлыг нээн Улсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, хууль хяналтын байгууллага ялангуяа шүүх, аудит, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг хараат бус байгууллагууд ардчиллыг хадгалахад чухал ач холбогдолтой. Эдгээр байгууллагуудын бие даасан байдлыг хамгаалах нь ардчиллыг хөгжүүлэх, ардчиллын сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж буй явдал юм. Гагцхүү хяналт хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах ёстой. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зөвхөн онолын төдийд ярилцаад өнгөрөх биш улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцах нь чухал гэдгийг онцолж, амжилт хүсэв.  

Үргэлжлүүлэн цахимаар Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург үндсэн илтгэлээ танилцуулж, салбар хэлэлцүүлгүүд эхэллээ.

Өнөөдрийн хуралд Монгол Улсын болон АНУ, ХБНГУ, Итали, Энэтхэг, Вьетнам, Серби, Япон, Их Британи, Испани, Нидерланд зэрэг 10 улсын эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, үндсэн эрхийг хамгаалахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Миланы их сургууль, Ноттингемийн их сургууль, Хамбургийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн профессорууд Үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдлийн хуваарилалт, хараат бус хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо сэдвээр олон улсын болон харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулан, оролцогчидтой туршлага солилцоно.

Хурлын үндсэн зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Итали Улсын Миланы их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид” сан ажиллаж байна.

 

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хурал нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан