Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАГ 80 МЕДАЛЬТАЙ ТЭРГҮҮЛЛЭЭ

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болов. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөлөө.Наадмын нэгдсэн дүнг Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тайгаар тэргүүлсэн бол аймгуудаас Орхон аймаг 72 медаль (23 алт, 14 мөнгө, 35 хүрэл)-тай тэргүүлж, дүүргүүдээс Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тай тэргүүлж, хүчний байгууллагуудаас “Алдар” спорт хороо 125 медаль (57 алт, 33 мөнгө, 35 хүрэл)-тай эхний байрт орсон байна.Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв. Анхдугаар наадам (1961 он)-ын өвөл, зуны төрөлд “Алдар”, Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн бол өмнөх наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль) дүүрэг, аймгуудаас Хэнтий (49 медаль) аймаг тэргүүлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан