Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ

Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.Энэ оны эхний арван сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртлээ.Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн байна.Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол Их дуулгаас зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл, гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авсан юм.Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эрх олгох болон олон улсын бусад тэмцээн уралдаанаас 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль хүртлээ.Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн алтан медаль хүртсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан