Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!

Италийн Милан–Кортина хотноо зохион байгуулагдах өвлийн олимпын наадам эхлэхэд ердөө 128 хоног үлдлээ.Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хороо болон “Гоёл Кашмер” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэллээ.Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Гоёл Кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар оролцов.Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн 7 дугаар сард байгуулсан билээ. Энэхүү ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргасан юм.Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой.Энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар дэлхийн хамгийн том спортын “тайз”-наа алхах болно.“Гоёл Кашмер” ХХК нь 2005 онд байгуулагдсан, 200 гаруй ажилтантай үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани зуун хувь ноолуур, торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад материалаар жилд 300 мянга гаруй сүлжмэлх, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10 гаруй улсад экспортлодог.

May be a doodle of 1 person

May be an illustration of text

May be a doodle of 1 person and text

May be an image of 2 people, newsroom and text

May be an image of 2 people and text

May be an image of 6 people, newsroom and text

May be an image of ‎1 person, chess and ‎text that says "‎Sponsored by BTSKWokemart BT ※ BT SKYtel worki emart פסגסר ገርአዕ O6л и "శ್ಣಿ 0‎"‎‎

May be an image of 2 people, newsroom and text

May be an image of 2 people, people studying, newsroom and text

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан