Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх болон олимпод бэлтгэхэд зориулан тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.

МҮОХ нь Спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны спортын амжилтыг ОУОХ-нд илгээж улмаар ОУОХ нь тухайн Олон улсын спорт холбоодтой хамтран судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гарч Тамирчин, Спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулаад байна.

Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар тамирчид болон спорт холбоодын төлөөллийг Олимпик хауст хүлээж авч уулзан, амжилт хүсэв.

“Лос Анжелес 2028” Олимпын тэтгэлэгт 8 спортын төрлийн 12 тамирчин хамрагдана. 

Чөлөөт бөх- Н. Батбилгүүн, Б. Мөнх-Эрдэнэ, Э. Даваанасан

Жүдо бөх- Л. Энхрийлэн, Л. Анхзаяа

Бокс- Б. Мишээлт, О.Есүгэн

Буудлага- О.Есүгэн

Байт харваа- Б.Урантунгалаг

Тэквондо- Г.Энхбаяр

Дугуй- С.Жамбалжамц

Хүндийг өргөлт- Г.Ануужин

Олимпын тэтгэлэг нь 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх ба Тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2028 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой.

Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх ба 4 сар тутамд 3000 ам.доллар санхүүжилт авна.

Ташрамд дурдахад, “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэсэн гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан