Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа

Непал улсын Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох далайн төвшнөөс дээш 8163 метрийн оргил Манаслу ууланд Монголын уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарлаа.

Түүний авиралт есдүгээр сарын 25-ны 04:00 цаг (орон нутгийн цаг)-т амжилттай болсон бөгөөд өнөөдөр эх орондоо ирнэ.

О.Золбоохүүгийн 8000-аас дээш оргилд гарсан хоёр дахь уул энэ ба өмнө нь 2023 онд 8848 метрийн өндөр Эверестийн оргилд гарч байв.

Дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд анх Монгол улсаас Б.Батболд 2019 оны есдүгээр сарын 25-нд амжилттай гарсан бол анхны эмэгтэй монгол уулчин нь Б.Батхишиг (2024 он) билээ.

Манаслу ууланд 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголын уулчин анх гарсан бол 2025 оны есдүгээр сарын 25-нд О.Золбоохүү гарсан нь сонирхолтой давхцал юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан