Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүллээ

Өнгөрөгч наймдугаар сарын 19-нд болсон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг гаргаж Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэснээр Энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол дахь цалингаа 100 хувь авахаас гадна, жилийн хугацаанд авах нийт нөхөн төлбөр 1800 орчим доллараар нэмэгдэж, төдий хэмжээгээр алба хаагчдын ар гэрт санхүүгийн бодит дэмжлэг болж очих юм.

Манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 мянга орчим цэрэг уг ажиллагаанд оролцож Монгол цэргийн чадамжийг дэлхий нийтэд харуулж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан