Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЗГ: Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонслоо.

Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад орох юм байна.

Засгийн газрын хуралдаанаас орон сууцны хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулан байгууллаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл багтжээ. 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан