Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ардчилсан намын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж дүрмээ хуульд нийцүүлэн батална

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу Ардчилсан намаас Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийн намын Их хурлаар хэлэлцүүлэн баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Гэвч Үндсэн дүрмийн тодорхой зарим заалт хуульд нийцэхгүй байгаа үндэслэлээр Улсын дээд шүүхээс бүртгэлгүй буцаасан. Иймд Ардчилсан намын даргын зүгээс Үндсэн дүрмийн уг заалтыг хуульд нийцүүлэн дахин боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар дүрмийн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн хороогоор хэлэлцүүлж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ҮБХ-ны ээлжит хуралдааныг хуралдуулж дүрмээ батлахаар тов зарлалаа.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоолд “УТНтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хороос доошгүй нь санал гаргавал намын дурэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу дээрх алдаа зөрчил нь Үндсэн дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй тохиолдолд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь тухайн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болохыг дурдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан