Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Тус хуралд “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын нам” тайлан илтгэлийг Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.  

Илтгэлдээ Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ. 

Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой гэдгийг онцоллоо. Тэрбээр “Эх орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа Монголын ард түмэн зөвхөн амьд явах эрхтэй бус сэтгэл хангалуун ирээдүйдээ итгэлтэй сурч,  хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах эрхтэй. Монгол төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол айл өрх байх ёстой гэж манай нам үзэж ирсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс нь эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй, ажил орлоготой, өрсөлдөх чадвартай Монгол хүн байна. Монгол Ардын нам зүүн төвийн социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна. Манай нам нийгмийн чинээлэг, дундаж давхаргыг нийт хүн амын дийлэнх олонх болгох зорилт дэвшүүлж ирсэн. Энэ зорилт цаашдаа өргөжин дэвшиж, хөгжих ёстой” хэмээлээ.  


Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрбээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг.  Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо. 
Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижитал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав. Ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны дэвшил эрс өөрчлөлтийг авч ирж,  эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөх нь гарцаагүй тул өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээнд ач холбогдол бүхий байр суурь өгөх нь улс орнуудын чухал зорилт болон дэвшигдэж буйг дурдав.  Тэрбээр “Бодлогын шийдлийн төвд хүний эрх, шударга ёс, хүртээмж, ил тод байдлын шийдэл байх ёстойг дурдлаа. Мөн боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хиймэл оюун ухааныг ухаалгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Ингэснээр төрийн үйлчилгээ илүү чанартай, илүү хүртээмжтэй, илүү үр дүнтэй болно” хэмээн онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан