Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар сонгов

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдааны даргаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Уянга, М.Мандхай нар сонгогдон ажиллав. 

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр баталжээ. Хуралдааны эхэнд Баримт бичиг боловсруулах редакцын комиссын даргаар намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон комиссын бусад гишүүнийг сонгов.

Дараа нь Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцууллаа. 

Мөн МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргад Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг нэр дэвшүүллээ. Орон тооны бус Нарийн бичгийн даргад Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг нэр дэвшүүлэв. Намын Удирдах зөвлөлийн гишүүнд 39 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасан байна.

МАН-ын дарга Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлсан байна. Үүнд: 

  • Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар сонгож батлав.  
  • МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг
  • Орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг
  • МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг
  • Намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталлаа.
  • МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг
  • Тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан