Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын холбооноос өнөөдөр (2025.11.24) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг уламжлал ёсоор гурван үе шаттай явуулах тул идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцох боломжтой. Эхний шатны тэмцээнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Уг тэмцээнээс сум бүр эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч, хагас шигшээ шатны тэмцээнд оролцох болно гэсэн юм.

 Харин хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр тамирчид Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно хэмээн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт онцоллоо.

Шигшээ тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран 2026 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, улсын аваргуудыг тодруулна. Улсын хэмжээнд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог. Бүх шатны тэмцээн Олон Улсын шатрын холбооны болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцох бөгөөд тэргүүлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодог онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
Хамгийн их уншсан