Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн түүхэн ойг тохиолдуулан Хууль зүйн салбарт олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан хууль сахиулагчид, төрийн албан хаагчдад Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр (2025.11.29) Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Ёслолын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд зэрэг хүндэт зочид уригдаж салбарын алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.

  Монгол Улсын хөгжлийн суурь, төрийн зохион байгуулалтын үндэс болох хууль, эрх зүйн үнэт зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, төрийн бодлого, шийдвэрийг нийтийн эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж буй хууль зүйн салбарын 150 гаруй албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас”одон, “Цэргийн хүндэт медаль”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнав.   

  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шагнал хүртэж буй албан хаагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ,Төрийн албыг хаших нь нэр төрийн хэрэг төдийгүй өндөр хариуцлага бөгөөд энэхүү хариуцлагыг ёс зүй, мэргэжлийн ур чадвар, үнэнч зүтгэлээрээ батлан харуулсан Та бүхнээр салбарын хамт олон нь чин сэтгэлээсээ бахархаж байна.Та бүхэн бол салбарынхаа бүхий л бүтэц, чиглэлд ажилласан амжилт, хичээл зүтгэл, туршлагын төлөөлөл юм. Та бүхний үйл хэрэг зөвхөн байгууллагын хөгжилд бус, нийгэмд шударга ёс оршин тогтноход чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан