Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ХЗДХЯ:ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн энэ өдөр  хууль зүйн салбарын шинжлэх ухаан, судалгаа, сургалтын гол төв болсон Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны  нээлтээ хийлээ.

Ж.Бямбасүрэн болон хууль зүйн салбарын  хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүрээлэнгийн анхны барилга Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт төсөл”-ийн хүрээнд 2004 онд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд Засгийн газрын ордны баруун талд баригдсан юм. Энэхүү таван давхар  байранд хүрээлэн 2004-2023 он хүртэл үйл ажиллагаа явуулжээ. 2023 оны 7 дугаар сарын 7-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын 77 дугаар тогтоол гарч, Засгийн газрын 2024 оны 1 дүгээр тогтоолоор барилгыг УИХ-ын Тамгын газарт шилжүүлсэн.  Тиймээс  хүрээлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2000 м² газарт шинэ барилгыг  Хилийн цэргийн 0119 дүгээр анги барьж 2025 оны 10 дугаар сарын 03-нд хүлээлгэн өгсөн юм.

Шинэ барилга нь цутгамал төмөр бетон карказан, гадна хана шилэн хийцтэй, 5 давхар, газар доор нэг давхартай байгууламж юм. 20 машины ил зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат болон хоёр машины зогсоол, ногоон байгууламжтай уг байр нь орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь шинэ суурьшлын бүсэд хамаарах бөгөөд “Улаанбаатар трам” төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөнгөн галт тэрэгний системийн I шугамын чиглэлд багтсан газар юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан