Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно
Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.Энэ удаагийн “Бөртэ чоно”-д эрэгтэй 11, эмэгтэй 12 тамирчин амжилтаараа нэр дэвшсэн. Мөн “Шилдэг баг” номинацад дөрвөн багийг зохион байгуулах хорооноос дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан.
2025 оны шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид
- Б.Ачбадрах /гүйлтийн цана/-“Милан-Кортина 2026” олимпын эрх авсан, дугуйт цанын Азийн цомын хүрэл медальт
- А.Ариунбат /уулын цана/-“Милан-Кортина 2026” Олимпын эрхийн болзол биелүүлсэн
- А.Баттулга /бокс/-ДАШТ-ий мөнгөн медальт
- Г.Ганбаяр /хөлбөмбөг/-Словакийн Дээд лигийн 2024-2025 оны улирал VIII байр (20 тоглолтод оролцож 3 гоол, 3 гоолын дамжуулалт)
- Б.Ганзориг /уламжлалт харваа/-ДАШТ-ий алтан медальт
- К.Ёолк /жүдо/-ДАШТ-ий хүрэл медальт
- П.Мөрөн /мото/-“Дакар 2025” уралдаанд амжилттай оролцож замаа дуусгасан
- Л.Сумьяа /самбо/-ДАШТ-ий алтан медальт
- Т.Тулга /чөлөөт бөх/-ДАШТ-ий мөнгөн медальт
- Т.Хангал /волейбол/-Тайландын лигийн аварга, шилдэг довтлогч, Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний шилдэг наймд шалгарсан
- Д.Энхтүвшин /спортын гимнастик/-Дэлхийн цомын тэмцээний харайлтын төрөлд VIII байр
2025 оны шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид
- Т.Алтжин /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл медальт
- Л.Алтанцэцэг /бокс/-ДАШТ-ий хүрэл медальт
- Б.Ариунтунгалаг /гүйлтийн цана/-“Милан-Кортина 2026” олимпын эрх авсан, дугуйт цанын Азийн цомын мөнгө, хүрэл медальт
- Б.Ганхайч /жүдо/-ДАШТ-ий хүрэл медальт
- Г.Ган-Орхон /бильярд/-ААШТ-ий алтан медальт (хэйбол)
- Г.Монголжин /жюү жицү/-NoGi төрлийн ДАШТ-ий мөнгө, Бүсний ангилалтай ДАШТ-ий хар/бор бүсний ангилалд хүрэл, Зүүн Азийн АШТ-ий алтан медальт
- Б.Мөнгөнтуул /шатар/-Дэлхийн гранпри тэмцээний III байр
- Б.Мөнгөнзул /шатар/-Азийн АШТ-ий мөнгөн медальт, Бүх ард түмний их наадам, УАШТ-ий алтан медальт
- Б.Нарантуяа /бильярд/-Азийн АШТ-ий алтан медальт (снукер)
- П.Орхон /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл медальт
- Г.Хишигсайхан /хөнгөн атлетик/-ДАШТ-ий марафон гүйлтийн төрөлд 25-р байр, Азийн АШТ-ий хүрэл медальт
- Ц.Энхжин /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл медальт
2025 оны шилдэг багт нэр дэвшигчид
- Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг-ДАШТ-ий мөнгөн медальт
- “СП Палконс” /хөлбөмбөг -Дээд лигийн аварга, Азийн “Чэлленж лиг”-ийн тэмцээнд шалгаран өрсөлдсөн.
- “Хасын Хүлэгүүд” /сагсан бөмбөг/-Дээд лигийн аварга, Азийн “Аваргуудын лиг”-ийн Зүүн бүсийн аварга, Азийн “Аваргуудын лиг”-ийн хүрэл медальт
- Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг-Азийн АШТ-ий “В” дивизион 4-р байрт шалгарсан
0 Сэтгэгдэл
























