Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт байгаль хамгаалал, гэх мэт 10 төрөлд үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлджээ.
Онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд “2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгараад байна.Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна.
























