Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа.2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос "Алтанбулаг" боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилжээ.Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод, Монгол Улсын бүтээгдэхүүнийг "Алтанбулаг" боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.Тэрбээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нягт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг болголоо.Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа тул холбогдох саналуудыг нэгтгэн боловсруулах шаардлагатайг анхаарууллаа.Ажлын хэсгийн хүрээнд Шадар сайд Х.Ганхуяг "Алтанбулаг" авто замын боомтын нэгдсэн лабораторид мөн ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлж буй бараа, материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100 хувь бүрэн тодорхойлох чадавхыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал, хил, хорио цээрийн тогтолцоотой уялдуулан цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан