Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцжээ.

Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй. Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус төвийн харьяа хойд бүсийн Сэлбэ Нэгдсэн эмнэлэг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 153 эмч, ажилтантай, эмнэлгийн мэргэшсэн 21 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тухайлбал, сэргээн засах, зүрх судас, нийгмийн эрүүл мэнд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, дотор, дүрс оношилгооноос гадна “Өсвөр насны хүүхдийн уян дурангийн оношилгоо”, амьсгалын хеликобактер тоолох шинжилгээг хийж эхэлсэн байна.

Сэлбэ эмнэлэг нь нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүрэг төдийгүй Чингэлтэй, Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нийт 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Үүнээс 97 мянган амбулаторийн үзлэг, 35 мянган оношилгоо хийжээ. Сэлбэ эмнэлгийн Дүрс оношилгооны төвд КТГ-ын оношилгоогоор улаан хоолой, ходоод гэдэсний уян дуран, эмэгтэйчүүд, зүрх судас, хөх, бамбайн хэт авиан шинжилгээ, рентген зэрэг 10 төрлийн оношилгоо хийж, нийт 822 үйлчлүүлэгч хамруулснаас эмгэг өөрчлөлттэй 27 тохиолдлыг шинээр илрүүлсэн байна.

Мөн дурангийн оношилгоонд 3502 хүн хамруулснаас өөрчлөлт илэрсэн 156, эмгэг судлалын шинжилгээнд 76-г тус тус хамруулсан аж.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ.

Үүнээс 5116 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байсан байна. Томуугийн дэгдэлтийн үед ачаалал нэмэгдсэн хэдий ч нэг ч хүхэд коридорт хэвтүүлээгүй амжилттай давж байна гэдгийг тус эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмаа танилцууллаа.

12 дугаар сар гарснаас хойш яаралтай тусламжийн тасагт 324 хүүхэд хандсан бөгөөд томуугийн шалтгаант үзлэг болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурсан байна.

 Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан