Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо

Татварын багц хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.Сангийн яам Татварын багц хуулийн төслийг боловсруулахдаа улс орон даяар 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Дээрх уулзалт, хэлэлцүүлгээс гарсан 176 мянга гаруй санал болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулав.

Хуулийн төсөлд:

Иргэдийн сарын худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувиар хөнгөлж буцаан олгох,

Татварын өртэй байгууллагын банкин дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх,

Улаанбаатараас орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх,

Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн орлогын тодорхой хэмжээг ХХОАТ-аас хөнгөлөх,

ААН-үүдийн 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулах зэрэг заалтуудыг тусгалаа.Татварын багц хуульд бүх нийтээрээ шударга төлдөг, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон юм.Мөн гааль, татварын байгууллагын үйл ажиллагааг илүү зөвлөн туслах тогтолцоо руу шилжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг тусгав.Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.6 орчим их наяд төгрөгөөр буурахаар тооцсон бөгөөд дээрх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
I have been suffering from HumanPapilloma Virus for the past 3 years, But Today, I can Sincerely say after visiting https://herbalistrazorherb.wixsite.com/drrazorherbalhome I am happy that am completely cured from it(HPV) I quickly contacted him to get the cure via drrazorherbalhome@gmail.com , Telephone +2349065420442 Thank You Sir
I have been suffering from HumanPapilloma Virus for the past 3 years, But Today, I can Sincerely say after visiting https://herbalistrazorherb.wixsite.com/drrazorherbalhome I am happy that am completely cured from it(HPV) I quickly contacted him to get the cure via drrazorherbalhome@gmail.com , Telephone +2349065420442 Thank You Sir
Хамгийн их уншсан