Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд эцэг өвгөдийн суу залийг бадраан, эртний Хүннү гүрнээс уламжилсан эзэн Чингис хааны алтан төрийн гал голомтыг сэргээн мандуулсан билээ.Энэ өдөр Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан юм. Орчин цагийн Монгол Улсын Засгийн газрын түүх ийнхүү эхэлж, алтан аргамжийн бодлого тасралтгүй батжин бэхэжсээр өнөөдрийг хүрчээ.

Туурга тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх үе үеийн эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж, үндэстний ой санамжаа тодотгон тодруулж байх учиртай.Элэг нэгт монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дор улс гэр минь мөнх оршиж, хотол даяар амар түвшин жаргах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

1 Сэтгэгдэл
Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ!
Хамгийн их уншсан