Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
"Робот мэс засал эмчилгээ" -г Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хийлээ

"Робот мэс засал эмчилгээ" -г хавдар судлалын үндэсний төвд  анх удаа хийлээ. Ингэснээр, Монгол Улс Дэлхийд "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон боллоо. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажлын бэлтгэл өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн. 

Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болох ба бүрэн нутагшсаны үндсэн дээр интернетийн маш өндөр хурдны тусламжтайгаар ард иргэдэд зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.

Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох "робот мэс засал" эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ - ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллажээ. Мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулсан бөгөөд түүнийг "робот мэс засал эмчилгээ" -г анх нэвтрүүлэх санаачлагыг гаргасан хүн гэдгийг салбарынхан нь онцолж байв.

Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хол хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж буйгаа Эрүүл мэндийн сайд Ж. Чинбүрэн өнөөдөр хэлсэн бөгөөд салбарынхаа залуу эмч, сувилагч, баг хамт олноор бахархаж буйгаа илэрхийлэн амжилт хүсэв.

Робот мэс заслын технологийг амжилттай нэвтрүүлэх суурь нь дурангийн эмс заслын өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлт байсан бол робот мэс засал эмчилгээ нь дэлхийн хамгийн шилдэг технологийг манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх том үүд хаалга, туршлага, зориг болно гэдэгт итгэж буйгаа залуу шилдэг эмч нар хэллээ.

 

1 Сэтгэгдэл
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!
Хамгийн их уншсан