Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
М.Бадамсүрэн: Мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ц.Идэрбатын хамт Аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.

Онцгой комиссын гишүүдээс мал эмнэлгийн гэрчилгээ олгохоос өмнө отроор явах зөвшөөрөл өгөхгүй байх, Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд 10-аад  жил өвөлжиж, хаваржиж байгаа айлуудыг нүүлгэх, иргэд, малчид хорио цээрийн дэглэм барихад хариуцлагагүй хандаж буй нь шүлхий өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарах, Отрын бүсийн захиргааг Дэлгэрхаан суманд биш Хэрлэнбаян-Улаанд байрлуулан ажиллуулах зэрэг санал хэллээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 онд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 9,1 мянган малчин өрхөд 3,4 сая толгой мал өвөлжиж байна. Хэрлэнбаян-Улаанд отрын бүсэд 167 өрхийн 168.6 гаруй мал өвөлжиж байна.

Эх  сурвалж: ХХААХҮЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан