Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.

Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болох бөгөөд мэдүүлэг гаргах эрх 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, мэдүүлгээ гарган бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем https://meduuleg.iaac.mn/-ийн шинэчлэл, өөрчлөлтийн агуулга, ашиглах горимын талаарх сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулан 2026 оны 1 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд тус газраас улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Хамгийн их уншсан