Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Хар тамхи мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх хэлэлцүүлэг боллоо

Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба хамтран 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, аргачлал, зөвлөмж боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад уламжлах, мөрдөх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдсэн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтнууд хэлэлцүүлэгт оролцож, санал солилцов.

Улсын ерөнхий прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2022-2024 он, 2025 оны 10 дугаар сарын байдлаар судалсан дүн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн хэргийн талаар танилцуулж, хуулийг нэг мөр хэрэглэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд, хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, хуулийг нэг мөр хэрэглэх, хэрэгжилтийг хангуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын хүрээнд хамтарсан зөвлөмж гаргах болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад уламжлахаар шийдвэрлэв.

2 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
Хамгийн их уншсан