Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ

”Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-т зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ.14 дэх удаагаа болж буй тус тэмцээнд энэ жил 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгарчээ. Анхан шатны сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 20-21-ний өдрүүдэд болжээ.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ.Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд жил ирэх тусам шатар сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Цаашид шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт багтааж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв.Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд 50 орчим шатарчин оролцож байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжиж, оролцогчдын тоо 100 дахин нэмэгджээ.Энэ тэмцээнд 1800-2000 хүртэлх чансаатай, цол аваагүй 25-аас дээш насны шатарчид оролцох дүрэмтэй.Амжилт гаргаж, эхний гурван байрт шалгарсан шатарчдад Спортын дэд мастер цол олгодог юм. 14 жилийн хугацаанд 26 шатарчин улсын цолтой болжээ.

Тэмцээний аваргууд ням гарагт тодорно.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан