Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. Тэрбээр Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгажээ.

Мөн Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч ердөө 15 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа юм байна. 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.

2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийжээ. Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учраас ашиглаж чадалгүй 9 жилийн нүүрийг үзэж байгаа талаар чөлөөт бүсийн удирдлагууд танилцуулав.

Хэрэв суурилагдсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Өнөөдөр чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүд дулаанаа цахилгаанаар шийдэж байгаа юм байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийхийг тус бүсийн удирдлагад үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан