Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Энэ онд хүүхэд, гэр бүлийн салбар хөгжил, хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллана

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа газар, хэлтсүүдийг хамарсан салбарын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Энэ онд манай салбар хэд, хэдэн том зорилгыг тодорхойлж, өргөн хүрээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

  • Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах;
  •  Орон нутгийн хамтарсан багуудыг тус бүр хуралдуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх;
  •  “Хүүхдэд ээлтэй орон нутаг” шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах;
  •  Сургуулийн орчин, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн хөгжих, амьдрах бүхий л орчинд орон даяар эрсдлийн үнэлгээ хийх;
  •  Гэрийн аюулгүй орчны стандартыг батлах;
  •  Хүүхдийн тусламжийн утас 108-д бүртгэгдэж буй кэйс шийдвэрлэлтийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх;
  •  2027 оноос эхлэн салбарын албан хаагчдад мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийн бэлтгэл ажлыг хангах;
  • 997 мянган өрхөд урьдчилан сэргийлэх, соён гэгээрлийн ажлыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулах;
  •  Төсөвт итгэмжтэй хандаж, салбарын хэмжээнд аудитын зөрчилгүй дүгнэгдэх зэрэг олон ажлуудыг идэвхтэй, шуурхай зохион байгуулна.

Дотооддоо бодлогоо хэрэгжүүлэхээс гадна, гадаадад ажиллаж, амьдарч буй гэр бүлүүд, хүүхдүүдээ хөгжүүлэх, хамгаалах чиглэлд анхаарч, судалгаа шинжилгээг зохион байгуулж, хүүхдүүдийг монгол соёлоороо хамгаалахад онцгой ач холбондол өгч ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан