Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
"Хиймэл оюуныг эрүүл мэнд, боловсролын салбарт нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй"

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Ази, Номхон далайн бүсийн төвөөс эрхлэн гаргасан “The Next Great Divergence” тайлангийн нээлт болжээ.

Тус тайланд хиймэл оюун нь бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асар их боломжийг агуулж буй.

Гэвч дижитал суурь бүтэц, ур чадвар, засаглалын чадавх жигд бус нөхцөлд улс орнууд болон нийгмийн бүлгүүдийн хоорондын ялгааг улам гүнзгийрүүлэх бодит эрсдэлтэйг онцолсон байна. 

Тайланд энэхүү эрсдлийг “Дараагийн их ялгарал”  хэмээн тодорхойлж, хиймэл оюуныг нэвтрүүлэх бодлогын өнөөгийн сонголтууд ирээдүйн хөгжлийн чиглэлийг шийдвэрлэх чухал мөчид ирснийг анхааруулжээ.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун асар хурдтай хөгжиж байгаа хэдий ч олон улс орон түүний үр өгөөжийг хүртэх суурь бүтэц, ур чадвар, засаглалын тогтолцоог бүрдүүлж амжаагүй байна.

Ийм тэнцвэргүй байдал нь хөгжлийн зөрүүг улам тэлэх бодит эрсдэл дагуулж байна гэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, “Хиймэл оюуныг хүмүүсийг орлох хэрэгсэл бус, харин хүний сайн сайхны төлөө юу хийж, юу бүтээж болох боломжийг тэлэхэд чиглүүлэх нь бидний хамтын зорилго юм.

Хиймэл оюуныг эрүүл мэнд, боловсрол, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд нэн тэргүүнд нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй гэлээ.

Монгол дахь НҮБХХ-ийн уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев ‘The Next Great Divergence’ сэдвээр илтгэл тавьж, хиймэл оюуны хурдацтай хөгжил нь улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн ялгаатай нөлөө үзүүлж буйг мөн онцлов.

Тэрбээр илтгэлдээ, хиймэл оюуныг нэвтрүүлэх суурь нөхцөл болох эрчим хүч, холболт, тооцоолох хүчин чадал, өгөгдөл, ур чадвар, засаглалын чадавх жигд бус байгаа нь Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлийн зөрүүг улам тэлэх эрсдэлтэйг онцлов.

Монгол Улсын хувьд хиймэл оюуныг эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болгохын зэрэгцээ нийгмийн тэгш бус байдлыг бууруулах бодлогын сонголт хийх чухал мөчид ирснийг тодотгожээ.

Эх сурвалж: ЦХИХХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан