Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Япон улс Монголын эрчим хүчний салбарт 500 сая иений тоног төхөөрөмж нийлүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Япон Улсын Засгийн газраас 500 сая иен хүртэлх үнийн дүн бүхий буцалтгүй тусламж олгохоор боллоо.

Элчин сайд М.Игавахара болон Монгол Улсын Сангийн Сайд Б.Жавхлан нар өнөөдөр төслийн ноот бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний ойролцоогоор 20 хувийг хөрш орнуудаас импортоор хангаж үлдсэн дотоодын хэрэглээг  нүүрсний цахилгаан станцуудад тулгуурлан нийлүүлдэг. Энэ нь эрчим хүчний шилжилтийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод буй.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээрээ хэлбэлзэл ихтэй сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхийн тулд цахилгаан сүлжээнд үзүүлэх нөлөөг шинжлэн үнэлэх тоног төхөөрөмж болон уг нөлөөг зохицуулах тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг.

Гэвч одоогийн байдлаар эдгээр тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байгаа нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээнд саад учруулж байна.

Төслийн хүрээнд цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийг найдвартай бөгөөд тогтвортой ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг (хөдөлгөөнт трансформаторын туршилтын автомашин, эрчим хүчний сүлжээний ажиллагааг тухайн цаг мөчид нь хянах бүрэн дижитал симулятор зэрэг) нийлүүлнэ. 

Ингэснээр Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгааг Япон Улсын элчин сайдын яамнаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан