Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
АНУ Монгол Улсын иргэдийн цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт учруулахгүй, өөрсдөө санхүүгийн чадавхтай, бие даасан байх шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолсон.

Төрийн департамент нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудаас шинээр ирэх цагаачдыг улсын халамжид хамрагдахаас сэргийлэх үүднээс холбогдох дүрэм, журмыг хянан шинэчилж байна.

2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Төрийн департамент дараах улс орны иргэдийн цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Үүнд:

Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөл, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни ба Херцеговина, Бразил, Бирм (Мьянмар), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Кот-д’Ивуар, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Молдов, Монгол, Монтенегро, Марокко, Непал, Никарагуа, Нигери, Хойд Македон, Пакистан, Бүгд Найрамдах Конго Улс, ОХУ, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен улс багтжээ. 

Түгээмэл асуултууд

-Миний цагаачлалын визийн ярилцлага яах вэ?

-Төрийн департамент нь дээр дурдсан улсын иргэдийн цагаачлалын визийн ярилцлагыг үргэлжлүүлэн товлох бөгөөд виз мэдүүлэгчид визийн мэдүүлгээ бөглөн, товлосон цагтаа ярилцлагадаа орно. Харин виз олголтыг сэргээх шийдвэр гарах хүртэл цагаачлалын виз олгохгүй.

-Үүнээс чөлөөлөгдөх боломжтой юу? / Ямар нэгэн онцгой тохиолдол бий юу?

-Дээрх жагсаалтад багтаагүй улсын давхар иргэншилтэй хүмүүс хүчинтэй паспортаа ашиглан цагаачлалын виз авах боломжтой.

-Миний хүчинтэй визэд энэ шийдвэр нөлөөлөх үү?

-Энэхүү бодлогын хүрээнд нэг ч цагаачлалын визийг цуцлахгүй. АНУ-д нэвтрэхтэй холбоотой асуудлаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS)-д хандана уу.

-Энэхүү шийдвэр аяллын визэд хамаарах уу?

-Үгүй. Одоогоор зөвхөн цагаачлалын визийн олголтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Аяллын виз нь цагаачлалын бус визэд хамрагдана.

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан