Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммад Эхсан Ханыг хүлээн авч уулзлаа.

Азийн хөгжлиийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлнэ. 

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд яаралтай тусламжийн төвүүдийг орон нутагт байгуулж, телевиз, фм, радио, гар утасны сүлжээгээр дамжуулан яаралтай сэрэмжлүүлэг түгээх аргыг нэвтрүүлж, шуурхай мэдээллийн дамжуулалтыг сайжруулан, дохионы цамхгуудыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алслагдсан бүсэд хүрэх хөдөлгөөнт холбооны нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг тусгасан гамшгийн эрсдэлийн хяналтын системийг бий болгож, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчилж, улс, орон нутгийн онцгой байдлын ажилтнуудад сургалт зохион байгуулахаас гадна 21 аймагт сайн дурын бүлгүүдийг байгуулж сургаж бэлтгэх юм.

Харин “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ой, хээрийн болон олон давхар барилга, үйлдвэрийн обьектын гал түймэр, үер ус, уурхай, цацраг химийн болон тэсрэх дэлбэрэх осол зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, багаж хэрэгслээр хангаж, орон нутгийн байгууллага, мэргэжлийн анги, сайн дурынхан болон иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр зорьж байгааг уулзалтаар онцолсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан