Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
НҮБ Монгол Улсын Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана гэв

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Jaap van Hierden-ийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НҮБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн Хиймэл оюуны орчны үнэлгээ (UNDP), мөн НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн хамтран хэрэгжүүлсэн DEMOSC хөтөлбөрүүдийг хүртээмжтэй, дижитал шилжилтийг өргөжүүлэхэд бодит үр дүнд хүрсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, албан бус бизнесийг дэмжихэд чиглэсэн дижитал шийдэл болох Е-Бизнес платформын 2 дугаар хувилбарыг хөгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) ЦХХХЯ болон Е-Монголия академитай хамтран ажиллаж байгааг сайшаалаа.

Энэ үеэр 2025 оноос хэрэгжиж эхэлсэн, 14–18 насны сурагчдыг хиймэл оюуны суурь мэдлэг, ур чадвараар хангах зорилготой “1,000 Хиймэл оюуны элч” санаачилгыг цаашид дэмжин ажиллахад НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) бэлэн байгаагаа илэрхийллээ.

Цаашид Монгол Улсын дижитал шилжилтийн залуучуудын чиглэл дэх тэргүүлэх (flagship) хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгох саналыг дэвшүүллээ. Мөн Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь НҮБ-ын уялдаа зохицуулалтын дор дижитал шилжилтийн шинэ хамтарсан хөтөлбөр боловсруулж байгаа талаар танилцуулсан юм.

Урьдчилсан байдлаар “Ухаалаг малчид (Smart Herders)” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөр нь дижитал шийдлээр дамжуулан малчдын хамтын нийгэмлэгийг дэмжихэд чиглэж, "DEMOSC" хөтөлбөрийн хүрээнд туршсан сургамж, загваруудад тулгуурлан хэрэгжих юм.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Монгол дахь Нэгдсэн Үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газартай дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд бүрэн бэлэн байгаагаа илэрхийлж, ялангуяа хот, хөдөөгийн ялгааг бууруулах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, хамрагдахуйц дижитал шийдлээр дамжуулан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулахаа онцоллоо.

Эх сурвалж: Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан