Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Г.Занданшатар: Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарна

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан боллоо.

Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв.

Тэрээр "Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлого нэмэгдүүлэх нэг суваг болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэц үзүүлнэ

Иймд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжинэ" гэв.

Мөн НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др.Истван Үехэе болон Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

1 Сэтгэгдэл
Олон улсын бага хурал, форум, чуулган ба семинарууд нь бүгд л онгоцны бизнесийг тэтгэдэг. Иймэрхүү хурлаар юу ч шийддэггүй. Монголын өндөрлөгүүд энэ хэрэгцээгүй хуралд оролцох хэрэггүй байсан юм.
Хамгийн их уншсан